
Эдүгээ 26 настай Америкийн сагсан бөмбөгийн тамирчин, "Orlando magic” багийн төвийн тоглогч Двайт Ховард энэ сарын 7-нд Монголд ирэх юм байна.
Бүх оддын тоглолтод таван удаа оролцож, 2008 оны "Slum dunk”, 2009 оны бүсийн аварга, 2008 оны олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд АНУ-ыг түрүүлэхэд түүнийг гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлдэг.
"Лигээр дамжуулж бурхны алдрыг дэлхий нийтэд түгээх” зорилготой тэрээр "Мобиком” корпорацийн урилгаар ирж, манай улсад гурав хонох юм байна.
"Orlando magic”-т долоо дахь жилдээ тоглож буй тэрээр хандивын ажил, хүмүүнлэгийн аянд хамгийн их оролцдог 10 тамирчны нэгээр тодорчээ.