|
 |
Бүртгүүлэх тун Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно. |
Двайт Дэвид Ховардын тухай |
 |
|
Мэдээ мэдээлэл |  Нэмсэн: GaMerZ |  2025-06-17 |
|
|
NBA-ын өнөө цагийн супер оддын нэг Двайт Ховард 1985 оны арванхоёрдугаар
сарын 8-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотноо Двайт Ховард Сениор
болон Шерил Ховард нарын хүү болон мэндэлжээ. Ховардын эцэг нь Жоржия
мужийн хөдөлгөөнт эргүүлд ажиллахаас гадна Southwest Atlanta Christian
Academy-ын Биеийн тамирын тэнхимийн захирлын алба хашдаг байв. Тус
сургууль нь улсын хэмжээнд шилдэгт тооцогдох сагсан бөмбөгийн сургалттай
юм. Харин түүний ээж Моррис Браун коллежийн эмэгтэйчүүдийн шигшээ
багийн анхны гишүүдийн нэг байсан аж.
Христийн шашинт хүү есөн
наснаасаа ширэн бөмбөгтэй нөхөрлөж эхэлсэн бөгөөд наймдугаар ангиасаа
NBA-ын драфтын тэргүүн болох зорилго тавьж, шаргуу хөдөлмөрлөж эхэлжээ.
Хэдий том биетэй ч Ховард хамгаалагчийн байрлалд тоглож чадахуйц хурдан,
тал бүрийн авьяастай байв. Ахлах сургуульд орох жилээ аавынхаа ажиллаж
байсан Southwest Atlanta Christian Academy-ыг сонгон, суралцахаар элссэн
байна. Уг сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд тэрбээр хүчний
довтлогчийн байрлалд тоглон 16.6 оноо, 13.4 удаагийн самбараас бөмбөг
авалт, 6.3 блок шотыг 129 тоглолтод дунджилсан аж. Тэрбээр төгсөх
ангидаа багаа тэргүүлж улсын аварга болгож чадсан юм. Тухайн жилд Ховард
нэг тоглолтод 25 оноо, 18 удаагийн самбараас бөмбөг авалт, 8.1 блок,
3.5 оновчтой дамжуулалт гэсэн төгс гэмээр тоглолт гаргасан нь түүнд
Америкын ахлах сургуулиудын оны шилдэг тоглогч, Нэйсмитийн нэрэмжит
ахлах сургуулын оны шилдэг тоглогч, мөн Морган Вуттений нэрэмжит ахлах
сургуулийн оны шилдэг тоглогч, Гаторэйдийн нэрэмжит үндэсний шилдэг
тоглогчийн шагналыг тус тус олгосон байна. Түүнээс гадна МакДоналдсын
Үндэсний ахлах сургуулийн оны шилдгээр тодорч, Бүх Америкийн ахлах
сургуулийн шилдгүүд оролцдог МакДоналдсын тоглолтын шилдэг тоглогч (MVP)
шагналыг Жэй.Ар.Смитийн хамт хүртэж байсан юм.
|
 Үзсэн: 514 | Сэтгэгдэл: 2
|
|
|
|
|
|
|
Хэрэглэгчийн булан |
Зочин
Бүлэг: Зочин
|
|
Mozilla FireFox |
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
|
|
Админтай холбогдох |
|
|
Сурталчилгаа |
 |
|
|
Бичсэн тоо: #2