|
 |
Бүртгүүлэх тун Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно. |
Өмнөд Солонгост амиа хорлолт хоёр дахин нэмэгджээ |
 |
|
Мэдээ мэдээлэл |  Нэмсэн: GaMerZ |  2025-06-17 |
|
|
Өмнөд Солонгост амиа хорлолт өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр дахин
нэмэгдсэнийг Засгийн газраас явуулсан судалгаа харуулжээ. Тус улс амиа
хорлох гэмт хэргийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаагаас Засгийн газар нь
олон улсын зүгээс үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэдэг
шүүмжлэлтэй тулгарчээ. 2009 оны судалгаагаар Өмнөд Солонгост өдөрт 40
гаруй хүн амиа хорлодог гэсэн тоо гарч байжээ. Энэ нь 1989 оноос хойш 10
жилийн хугацаанд амиа хорлолт хоёр дахин өссөнийг харуулсан тоо баримт.
Азийн орнуудын эдийн засгийн хямралаас хойш тус улсын эдийн засаг
дунджаар долоон хувийн өсөлттэй байгаа бөгөөд орон сууцны асар их
хэмжээний зээлийг эс тооцвол санхүүгийн тогтворгүй байдал амиа хорлолтын
шалтгаан биш гэнэ. Амиа хорлолт их байгаа нь хөрш Японд ийм хэрэг
тасралтгүй өсч байгаатай холбон тайлбарласан байна. Харин зарим
шинжээчид өсвөр насныханы дунд амиа хорлох хандлага их байгаа бөгөөд тэд
интернэтээр хоорондоо танилцаж нэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж
байна гэж үзэж байгаа юм. Энэ оны эхээр тус улсын парламент амиа
хорлолтыг бууруулах, үүний эсрэг эрчимтэй арга хэмжээ авах хууль
баталсан ажээ. Үүний дагуу амиа хорлолтоос сэргийлэх мэдээллийн утас,
яаралтай тусламжийн алба болон амиа хорлолтоос сэргийлэх төвүүдийг орон
даяар байгуулсан байна.
|
 Үзсэн: 444 | Сэтгэгдэл: 0
|
|
|
|
Хэрэглэгчийн булан |
Зочин
Бүлэг: Зочин
|
|
Mozilla FireFox |
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
|
|
Админтай холбогдох |
|
|
Сурталчилгаа |
 |
|
|