1963 оны 10 дугаар сарын нэгэн намуун орой Францис Мартины гэр бvлийнхэн Месечузетсийн Метюенд орших гэртээ телевизээ vзэцгээн сууж байтал гэнэт хананаас нь ус шvvрч эхэлсэн байна.
Гэнэт их дуу чимээ гарч ямар нэгэн зvйл тэсэрч дэлбэрэх мэт болсноо, єнєєх ус шvvрч байсан газраас ус олгойдож эхэлсэн ажээ. Ийнхvv ус олгойдох нь 20 минут орчим vргэлжлээд, дараа нь 15 минут орчим зогсч дахин дээрхи байдал vргэлжлэх мэтээр энэ нь байнга давтагдах болжээ. Мєн удалгvй байшингийн нь єєр газруудаас ч ус нэгэн адил олгойдох болсон байна. Ийнхvv хананаас нь хаа сайгvй ус олгойдон гарах болсон тул энэ байшинд хvн амьдрах боломжгvй болж, тэднийхээс холгvй орших Лавренце хотод амьдрах эхнэрийнхээ ээж дээр Мартины гэр бvлийнхэн нvvж очихоос єєр аргагvй болсон байлаа.