Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Усны ер бусын ундарга   


1963 оны 10 дугаар сарын нэгэн намуун орой Францис Мартины гэр бvлийнхэн Месечузетсийн Метюенд орших гэртээ телевизээ vзэцгээн сууж байтал гэнэт хананаас нь ус шvvрч эхэлсэн байна.
Гэнэт их дуу чимээ гарч ямар нэгэн зvйл тэсэрч дэлбэрэх мэт болсноо, єнєєх ус шvvрч байсан газраас ус олгойдож эхэлсэн ажээ. Ийнхvv ус олгойдох нь 20 минут орчим vргэлжлээд, дараа нь 15 минут орчим зогсч дахин дээрхи байдал vргэлжлэх мэтээр энэ нь байнга давтагдах болжээ. Мєн удалгvй байшингийн нь єєр газруудаас ч ус нэгэн адил олгойдох болсон байна. Ийнхvv хананаас нь хаа сайгvй ус олгойдон гарах болсон тул энэ байшинд хvн амьдрах боломжгvй болж, тэднийхээс холгvй орших Лавренце хотод амьдрах эхнэрийнхээ ээж дээр Мартины гэр бvлийнхэн нvvж очихоос єєр аргагvй болсон байлаа.
Гэтэл тэднийхийг Лавренцед хадам эх дээрээ нvvж ирснээс хойш удалгvй мєн энэ байшингийн хананаас ус шvvрч дараа нь мєн нэгэн адил их дуу гарган ус олгойдож эхэлсэн байна. Энэ байдлын улмаас мэргэжилтнvvдийг дуудаж ирvvлэн шалгуулваас, сан техник, усан хангамжийн хоолойнуудаас ус шvvрээгvй байсан ажээ.
Хэсэг хугацааны дараа Мартиныхан буцаж гэртээ нvvж ирээд ус хангамжийн гол шугамыг сайтар хаасан ажээ. Ийнхvv энэ байшинд ямар ч усан хангамж байхгvй байхад ч дээрхи ус олгойдсон хэвээр байлаа. Энэ удаад мєн л амьдрах аргагvй болж дахин хадам эхийн рvvгээ нvvж очсон боловч тэнд мєн удалгvй ус олгойдож эхэлсэн байна. Ийнхvv энэхvv ус олгойдох vзэгдэл Мартиныхныг дагах болсныг мэдэж аргагvйн эрхэнд єєрийн байшиндаа буцаж нүүсэн байна
Бритиш колумбын усны чөтгөр

Канадын Бритиш Колумбиа нутгийн Оканаган Лек хэмээх нууранд нэгэн аймшигт амьтан амьдардаг тухай 1700 оноос хойш 200 гаруй мэдээлэл байдаг билээ.

Огопого хэмээн нутгийнхан нэрийдэх энэхvv амьтныг 1949 онд олон хүмүүс маш ойрхоноос харсан байна. Лесли Керри хэмээх залуу Монтреалаас амралтаараа ирсэн нэгэн гэр бvлийн хамтаар нуурын усан дээр завиар зугаацан явсан ажээ. Гэнэт тэд нар нэгэн могойтой тєстэй аварга амьтан усан дээр явахыг олж харсан байна. Тэрхvv амьтны хагас нь усан дээр босоо байдалтай, хагас нь усны мандал дээр хэвтээ байдалтай хєвж явсан бєгєєд тэрээр арав орчим метр урттай, 30 см бvдvvнтэй байсан байна. Керригийн эхнэр мєн энэ vед усны захад зогсоод дээрхи амьтныг харсан ажээ.
Тэрхvv амьтны сvvл нь хоёр салаа байсан хэмээн тэдгээр хvмvvс сvvлд ярьсан боловч энэ талаар хоорондоо ихээхэн маргаантай зєрчилтэй байдаг бєгєєд, зарим нь тэнд хоёр тийм амьтан зэрэгцэн хєвж явсан гэх ба зарим нь тэр амьтан яах аргагүй хоёр салаа сvvлтэй байсан хэмээдэг ажээ. Харин тэрхvv амьтан нь хар єнгєтэй, гєлгєр арьстай байсан гэдгийг бvгд нэгэн дуугаар ярьдаг байна. Мєн тэр амьтны нурууны хэсэг нь долигоон хэлбэртэй овгоруудтай байсан хэмээдэг ажээ.

Дутуу үхэгсэдийг аврах арга замууд
19 дvгээр зууны vеийн Европ ба Америкийн эмч нар хvний нас барсныг тогтооход ихээхэн хvндрэл тохиолддог байлаа.
Ялангуяа холера болон тахал євчний vед халдвар авахаас болгоомжлон хvvрийг яаралтай оршуулдаг байснаас зарим vед хvмvvсийг санамсаргvйгээр, огтоос vхээгvй байхад нь оршуулсан тохиолдлууд олон байжээ. Зєвхєн Германд л гэхэд жил бvр мянга орчим иймэрхvv тохиолдлууд гардаг байсан гэлцдэг байна.
Vлгэрийн зохиолч Хане Христиан Андерсен болон бусад зохиолчдын зарим бvтээлд, гэнэт сэртэл амьдаараа оршуулагдсанаа мэдсэн тухай гардаг. Тvvгээр ч барахгvй Андерсен дээрхи эмгэнэлт тохиолдлоос болгоомжлон, унтхаасаа ємнє орныхоо дэргэдэх шvvгээн дээр "Миний бие одоогоор зєвхєн унтаж амарч байгаа болно" хэмээн бичсэн зурвас заавал бичиж орхидог байсан байна. Тэрээр нас барахаасаа хэдэн хоногийн ємнє єєрийн дотнын найздаа хэлэхдээ, "Намайг vнэхээр vхсэн хойно нутаглуулахын тулд, нас барсны минь дараа миний судсын нээж, цусыг бvрэн юvлээрэй" хэмээн захисан байлаа.
Амьдаараа нутаглуулахаас болгоомжлох энэхvv аймшиг, тєрєл бvрийн амь нас аврах арга хэрэгслэлvvдийг нээн ашиглахад хvргэж байлаа. Тэдгээрээс хамгийн энгийн нь, авсан дотор нэг vзvvрийг нь хийсэн утастай холбосон хонх юм. Хэрэв оршуулагдсан хvн нь гэнэт сэргэвэл даруй хонхонд холбосон утсыг татаж газрын дээрх хvмүүст мэдэгдэх ёстой ажээ. Эдгээрээс хамгийн нvсэр нь 1874 онд тєлєвлєгдсєн Вена хотын оршуулгын газрын шарил хянах тєхєєрємж юм. Энэхvv тєхєєрємж нь авсан дотор хийсэн мэдрэмжийн тусламжтайгаар шарилын жижиг хєдєлгєєн ба бага зэргийн цахилгаан импульсийг тухайн хянах самбарт гэрэл асан мэдэгдэж, ингэснээр дээрхи vхээгvй оршуулагдсан хvнийг аврах ёстой байжээ. Гэвч тvvний ойролцоо, хонхтой холбосон утастай, хямд тєсєр оршуулгын газар нээгдэснээр дээрх тєлєвлєгєє хэрэгжээгvй ажээ.
АНУ
Вашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИ
Монгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Ïå÷àòü
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 6:00 PM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа