
Анжелина Жоли, Брэд Питт хоёрын зургаан хүүхэд тийм ч амар байлгадаггүй бололтой.
Саяхан Анжелина Жоли вьетнам гаралтай өргөмөл хүү Паксийгаа сэтгэцийн
эмчид үзүүлжээ.Пакс сүүлийн үед их уурлаж, дүү нартаа гар хүрэх болсон
нь ийм алхам хийхэд хүргэсэн байна."Тэр их зодоонч болчихсон.Бас их
ууртай.Таван настай дүү охин Шайлогоо байсхийгээд л зодчихдог.Бүр ах
Мэддоксийгоо хүртэл гөвчихдөг.Бусад хүүхдүүдтэйгээ нэг л эвээ олохгүй
юм” гэж InTouch сэтгүүл Брэд Питтийн гэр бүлд тун ойрхон эх сурвалж
мэдээлжээ.Энэ занг нь Вьетнамд байх үедээ сахар хэрэглэж байгаагүйтэй
холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа аж.Мөн оддын хүүхэд болсон нь ч
нөлөөлж байж мэдэх гэнэ.
Бичсэн тоо: #1