Энэхүү асуултад Америкийн Калифорни мужийн Sunnybrook эмнэлгийн эмч нар тийм хэмээн хариуллаа. Үүгээр барахгүй тэд Xbox-ын "Kinect” тоглоомыг мэс заслын явцад ашигласан нь амжилттай болжээ. Компьютерын гар, хулгана зэргийг ашиглан эмч нар мэс заслын зарим ажилбарыг хийсэн аж. "Тоглоом гэхээр ихэнх хүн зугаа төдий зүйл гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн видео тоглоомууд өндөр хүчин чадалтай, олон төрлийн үйлдэл хийдэг. Тиймээс бид үүнийг анагаах ухааны салбарт ашигласан нь үр дүнгээ өглөө” хэмээн тус эмнэлгийн мэс засалч Кэлвин Лоу ярьсан бөгөөд Xbox-ын инженерүүд анагаах ухаан, эмнэлгийн салбарт зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ мэдээлжээ.
Бичсэн тоо: #1