
Үл мэдэгдэх асар том амьтны сэг зэмийг Хятадын Гуандон мужийн наран
шарлагын газар орчмоос загасчид олсон тухай Batangas Today мэдээллээ.
Судлаачид 16,5 м урт, 4,5 тон жинтэй энэ амьтныг ямар амьтан байсныг
нэрлэж чадахгүй байна. Учир нь амьтны бие ихээр гэмтсэн аж.
Орон нутгийн засаг захиргаанаас энэхүү амьтан загасчдын торонд ороогдон
санамсаргүй байдлаар гарч ирсэн гэж мэдэгджээ. Загасчин Вана
амьдралынхаа 66 жилийн хугацаанд ийм амьтан хараагүй гэж хэлсэн байна.
АНУ-ын Орегоны Их Сургуулийн мэргэжилтэн Скотт Бейкер хөх халимны
төрлийн судалт халим сүргээсээ төөрсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ
Хятадын зүүн эргээр ямар ч халим ирдэггүй. Тиймээс энэ амьтны яснаас
генетикийн шинжилгээнд явуулахыг Скотт Бейкер хүссэн байна.
Бичсэн тоо: #3