
Орчин үеийн хүн цаашид сэтгэж чадахгүй
нь. Учир нь тархины хөгжилд энерги болон гавлын ясны хэмжээ саад
болохыг эрдэмтэд тогтоожээ.
«Бид тархины хөгжлийн оргилдоо хүрлээ»
гэж Кембрижийн их сургуулийн професссор Саймон Логлин мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, тархинд хүний биеийн жингийн ердөө хоёрхон хувь ногддог
ч энергийн 20 орчим хувийг хэрэглэдэг аж. «Оюуны үйл ажиллагааг
нэмэгдүүлэхийн тулд хүний тархинд хангалттай хэмжээний энерги
шаардлагатай ч хүний бие махбодийн чадвараас болоод тийм боломж байхгүй
болохыг бид тогтоолоо» гэж Логлина хэлсэн байна. Хүний хувьсал хөгжлийн
зам зүй бусаар явжээ. Хэрвээ бүх амьд организм хурднаас хурдан,
тэсвэртэйгээс тэсвэртэй, хүчтэйгээс хүчтэй болохыг хичээж байсан бол
зөвхөн хүн ухаантайгаа ухаантай болохоор шийдсэн байна. үүний тулд
хурдаа золиосолсноос бид маш том толгойтой хүүхэд төрүүлэхийн тулд маш
өргөн таазтай болсон. Тэгэхдээ л хүмүүс хамаагүй илүүг авсан,
тодруулбал, сэтгэн бодож, шүүн тунгааж, мэдэрч сурсны ачаар хүн
хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн. Хувьсал хөгжлийн явцад хүнйи тархи бараг
гурав дахин том болж, тэр чинээгээр энерги, хүчилтөрөгч шаардаж ирсэн.
Цаашид тархины хэмжээ цаашид томорно гэвэл манай гараг ялгаруулж чадамгүй их хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай болно.
Оюуны өндөр чадавхтай хүмүүсийн тархины
хэсэг хоорондын холбоо хамаагүй хурдан бөгөөд эрчимтэй ажилладаг учраас
оюуны өндөр чадвартай хүнд их энерги шаардагддагаар тархины энерги
зарцуулалтыг судлаачид тайлбарлажээ.
Бичсэн тоо: #3