5. Dallas Mavericks (1981)
Эхний сонголтоор 3 удаагийн бүх одод Марк Агуйр, 9 дэх сонголтоор 4 удаагийн бүх одод Роналдо Блэкмэн, 24-р Жэй Винсэнтийг сонгожээ. Винсэнт эхний жилдээ багаа оноо авалтаар тэргүүлжээ. Марк, Роналдо 2 нь багаа 5 дараалж плэй-оффд хүргэжээ.
4. Cleveland Cavaliers (1986)
№1-р Филадэлфиагаар сонгогдсон Брэд Догэртиг наймаагаар авч, 8-р сонголтоор Рон Харпэр, 25-р Марк Прайсыг сонгожээ. Догэрти нь 5 удаа бүх оддын тоглолтонд нэрлэгдэж, 80 оны сүүлч 90 оны эхэн дэх шилдэг төвүүдийн нэг байсан юм. Марк Прайс нь 4 удаагийн бүх одод билээ.
3. Milwaukee Bucks (1969)
1-р эрхээрээ Лью Алчиндор буюу бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчидын нэг, бүх цаг үеийн онооны лидер Карийм Абдул-Жаббарыг сонгожээ...
2. Chicago Bulls (1987)
1984 онд Жорданыг 3-р сонгосон тэд 87 оны драфтын 8-р Скотти Пиппэнийг сонгожээ. Мөн 11-р сонголтоор Хорэйс Грантыг авчээ. Скотти нь Жордантай хамт 6 удаа НБА-н аварга болсон билээ.
1. Boston Celtics (1956)
1956 онд Сэлтикс драфтаар сонгосон гурван тоглогч нь гурвуулаа хожим алдрын танхимын гишүүд болцгоосон юм. Тэд Том Хэйншон, Кэй Си Жонс нарыг драфтаас сонгож мөн драфтын 2-р Сант Луйс Хавксаар сонгогдсон Билл Расслыг Эд Макуали, Клифф Хэган хоёроор сольжээ. Билл Рассл нь 11 удаа Сэлтиксийг аварга болгосон бөгөөд үүний найман удаад нь Хэйншон, Жонс 2 Сэлтиксийн бүрэлдэхүүнд байжээ.