12. Orlando Magic (2004)
2004 оны драфтын 1-р эрхийг эзэмшиж байсан тэд Дуайт Ховард, Эмэка Окафор 2-ын хооронд сонголт хийх болж, хэдхэн сарын өмнө багаа NСАА-ийн аварга болгосон Окафорын оронд ахлах сургуулиасаа драфтлагдаж буй Ховардыг сонгожээ. Мөн тэд драфтын 20-иор сонгогдсон Жамийр Нэлсонг Дэнвэр Наггэтсаас авсан байна.
11. Chicago Bulls (2004)
2005 онд Чикаго 7 жилд анх удаа Плэй-Оффд шалгарчээ. 2004 оны драфт үүний том хүчин зүйл байсан юм. Тэд драфтын 3-р эрхээрээ Бэн Гордонг сонгож, 9-өөр Финиксээр сонгогдсон Луол Дэнгийг авсан байна. Мөн 38-р сонголтоор Крис Духоныг авчээ. Бэн Гордон нь Rookie жилдээ "Шилдэг сэлгээний тоглогч"-р шалгарсан анхны тоглогч болсон юм.
10. Portland Trail Blazers (2006)
Чикаго Буллз драфтын 2-р сонгосон ЛаМаркус Алдрижээ Портлэндийн 4-р сонгосон Тайрус Томасаар наймаалцсан бөгөөд одоо Алдриж нь НБА-гийн хамгийн сайн биг мэнүүдийн нэг болсон бол, Томас Бобкэтсийн сэлгээний тоглогч болжээ. Үүнээс гэдна тэд Рэнди Фоийг Минэсотагийн драфтын 6-р сонгогдсон Брэндон Роиор сольсон билээ.
9. Philadelphia 76ers (1973)
Тэд одоогийн Филадэлфиагийн ахлах дасгалжуулагч Доуг Коллинс, Жорж МакГинис, Калдвэлл Жонэс нарыг драфтаар сонгосон байна. Тэд 1977 онд Сиксэрсийг аварга болоход том үүрэг гүйцэтгэжээ.
8. Detroit Pistons (1981)
Тэд драфтын 2-р эрхээр бүх цаг үеийн хамгийн агуу холбон тоглогчдын нэг Исиа Томасыг сонгожээ. Мөн 12-р эрхээр Дэтройтод байсан 5 жилийнхээ хугацаанд 2 удаа бүх оддын тоглолтонд нэрлэгдсэн Кэлли Трипукаг сонгосон байна.
7. San Diego Rockets (1970)
1970 онд Сан Диэго, одоогийн Хьюстон Рокэтс баг 18-р эрхээр Рүди Томановичийг сонгожээ. Тэрээр карерийнхаа туршид Рокэтс багт хүчин зүтгэхдээ 5 удаа бүх оддын тоглолтонд нэрлэгджээ. Томанович нь чөлөөт шидэлтийнхээ хувиар бүх цаг үеийн 7-р байранд бичигддэг.
6. Detroit Pistons (1986)
Пистонс драфтын 11-р эрхээрээ Жон Салли, 27-р эрхээр Дэннис Родмэнийг сонгожээ. Тэд 1989, 1990 онуудад багаа аварга болгосон/Исиа Томастай хамт/. Дэннис Родмэн нь 2011 онд алдрын танхимд мөнхөрсөн.