Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Суутнуудын этгээд зуршил   

*Бенжамин Франклин Бенжамин Франклин америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн нэг юм.Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу улс төр, бизнес,шинжлэх ухаан, уран зохиол гэсэн өөр салбарт хосгүй амжилтанд хүрсэн суут хүн юм.Бостон хотноо ядуувтар айлд өссөн тэрээр идэр залуудаа Филадельфи хотод анх халаас хоосон очиж байв.Гэвч хэвлэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажилуулах сонин эрхлэн гаргах зэрэг үйл ажиллагаагаараа 40 настайдаа хэдийнээ баяжсан байсайн бөгөөд чөлөөт цагаараа гадаад хэл судалж шинжлэх ухаан сонирхож байв.Б.Франклин эрдэмтний хувьд цахилгаан,гэрлийн салбарт хийж байсан суурь судалгаагаараа нэрт гарчээ.Тэрчлэн Франклин пийшин бифокапийн шинэ бүтээл гаргасан юм.Мөн уран бүтээлийн үйл ажиллагаагаа сэтгүүл зүйгээс эхэлж удалгүй "Хөөрхий Ричардын цоморлиг" нэртэй цуврал гаргаж түүндээ уран цэцэн үгнүүд байнга хэвлүүлж уншигчдын анхаарлыг гойд татаж байв.Амьдралынхаа сүүлийн жилүүдэд намтраа бичиж хэвлүүлснийг нь өнөөдөр дэлхий даяар уншдаг.Тэгвэл алдартан маань их ажил эхлэхийнхээ өмнө үргэлж томоохон бяслаг идэж дуусгадаг байсан гэвэл та итгэхүү? Магадгүй бяслаг түүний амжилтын бас нэг түлхэх хүч байсныг үгүйсгэх аргагүй.
* Иоханн Гёте Иоханн Вольфганг фон Гёте нь Франкфурт хотноо хуульч хүний гэр бүлд мэндэлжээ.Тэрбээр жаахан хүүхэд байхаасаа гэрийн багшаар гадаад хэл тоо бодлого, хими, түмэн бодисын ухаан заалгаж, эцгийнхээ цуглуулсан номын санг ашиглан сайн боловсрол олж авчээ.Мөн тэрээр Леипциг Страсбургийн их сургуулиудад хууль эрх зүйн ухаан судлахын зэрэгцээ уран зохиол анагаах ухаан, гүн ухаан, байгалийн ухааны чиглэлээр лекц сонсон, шинийг сурч мэдэх,орчлон ертөнцийн хамаг л нууцыг тайлж таних гэсэн эрмэзлэлээ хүүхэд наснаасаа эхлэн насан өндөр болсон хойноо ч орхиогүй бөгөөд мэдлэгийн өөр өөр салбарт хамаарах олон бүтээл туурвисан байдаг.Гёте 16 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд уран бүтээлээ яруу найргийн богино хэлбэр, уянгын шүлэг, дууль, найраглал, зэргээс эхэлсэн боловч улмаар жүжгийн зохиол туурвих болжээ.Тэрээр 1600 орчим шүлэг бичсэнээс амьдралыг үгээр зурагласан чихнээ яруу эгшиглэнтэй сонстох олон шүлэгт нь хожим Бетховен Моцарт, Шуберт нар ая зохиожээ.Харин алдарт зохиолч маань бараг агааргүй шахам орчинд өөрийгөө түгжиж ажиллах дуртай байсан гэдэг.
*Альберт Эйнштейн Германы жүүд гаралтай Альберт Эйнштейн АНУ, Швейцарийн онолын нэртэй физик ч байв.Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.Харин ХХ зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт өмсдөггүи байжээ.Түүний энэхүү бяцхан нууцыг эхнэртээ бичсэн захидал нь задалсан бөгөөд 2006 онд судлаачид илрүүлсэн байна."Би хамгийн өндөр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгүй очдог байсан.Оймсгүй хөлөө өндөр үнэтэй гутлын цаана нуучихдаг байлаа" хэмээн захидалдаа дурдсан байжээ.Мөн тэрбээр хийл хөгжим тоглож, дугуй тун дуртай байсан гэдэг.
*Сальвадор Дали ХХ зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Сальвадор Дали нь Испаний Каталон мужийн Фигарэс хотод 1904 онд төржээ.Тэрээр урлагийн сюрреализм урсгалыг үндэслэгчдийн нэг бөгөөд 1928 онд Карнегийн олон улсын үзэсгэлэн Питсбургд зохиогдоход түүний зургуудыг дэлгэн тавьснаар тэрээр анх нэрд гарчээ.Алдарт зураач маань заримдаа гаж гэмээр зүйлийг ч хийдэг байв.Тэрээр Нью-Йоркт нэгэн лекцийн цэргийн малгай өмсөж очсон бөгөөд үүнийгээ "Ийм хувцастай байвал оюун санааны гүнд умбаж шумбахад арай амар байх болно" хэмээн тайлбарласан аж.Мөн нэгэн лекцэн дээр "Би заримдаа ээжийнхээ хөрөг рүү нулимдаг.Энэ нь надад их таашаал өгдөг юм" гэж хэлж байжээ.
* Александр Суворов Алдарт жанжин Александр Суворов 18.00 цагт унтаад шөнийн 02.00 цагт сэрдэг байжээ.Тэрбээр 02.00 цагт босонгуутаа, хүйтэн усаар биеэ арчингаа "Ку-Ка-Ре-Ку" хэмээн яг л тахиа шиг донгоддог байсан гэнэ.Мөн тэр үргэлж хуучирч муудсан гутлаа өмсөж явах бөгөөд томоохон албан тушаалтнуудыг гэртээ урьчихаад, унтлагын хувцастайгаа хүлээн авдаг зуршилтай байжээ.Үүнээс гадна цэргүүдээ хооронд нь гэрлүүлэх тун дуртай.ИНгэхдээ нуруугаар ойролцоо хүмүүсийг сонгон аваад нэг хосыг гэрлүүлэх нь түүний хамгийн дуртай ажилуудын нэг байжээ.

Мэдээг нийтэлсэн : NoOMBeK
Мэдээллийн нэгдсэн варез Буухиа.ком
Ïå÷àòü
 
Мягмар
Бичсэн тоо: #1

Anonymous

WOW noombek tnx Энэ мэдээллүүдийг хаанаас авдаг юм бэ чи үнэхээр сонирхолтой юм байна
 
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 5:21 PM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа