
Өмнөд Солонгост болж буй үер усны гамшгийн улмаас амиа алдагсдын дунд
манай улсын хоёр иргэн байгаа тухай бид мэдээлсэн. Хүний нутагт сурч,
ажиллаж, амьдарч байсан Даваа, Уугангоо нар монгол хүний тусч сайхан
сэтгэлээр хүмүүст туслаж байгаад амиа алдсаныг мөн дуулгасан.

Цаг
бусаар амиа алдсан талийгаач Уугангоо охины тухайд 1993 онд Улаанбаатар
хотод төрсөн бөгөөд 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж байгаад
Солонгост үргэлжлүүлэн суралцаж байжээ. Тэрбээр 2009 онд Солонгосын
иргэн болсон бөгөөд сургуулиа төгсөөд монгол-солонгос хэлний орчуулагч
болж төрсөн нутагтаа багшлахыг хүсэж байсан гэнэ.
Ид сурч, мэдэх,
хөдөлмөрлөж бүтээх цэл залуухан насандаа хүнлэг сайхан сэтгэл гаргаж
яваад хүний нутагт зуурдаар эндсэн охины араас монголчууд харамсан
гашуудаж байна.
Сайхан сэтгэлт монгол охин эх нутагтаа эргэн төрөх болтугай. Ум сайн амгалан болог.
Буухиа.коМ Үргэлж Таны Төлөө !!!
Бичсэн тоо: #5
Haramsaj bgaga ilerhiili