
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хорооны III байранд амьдарч байсан найз
бүсгүйгээ, ээж, аавтай нь 5-18 удаа хутгалж, урьд нь үерхэж байсан
бүсгүйгээ хүчиндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч олныг хиртхийлгэсэн
билээ.
Сэжигтэн гэгдэж байсан Б.Эрдэмбилэг гэгчийг УИД-ийн өмнө зугаалж явахад
нь цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулсан юм. Харин Бямбасүрэн
овогтой Эрдэнэбилэг гэгч нь сэжигтэн бус алуурчин байжээ. Тэрбээр 1980
онд төрсөн, наймдугаар ангийн боловсролтой нэгэн аж. Гурван хүний амийг
зэрлэгээр хөнөөхийнхөө өмнө алуурчин Б.Эрдэнэбилэг хүн амь, дээрэм,
хүчин, танхай зэрэг олон гэмт хэргийг үйлдээд зогсохгүй найз нөхөд ч
үгүй хүн гэнэ. Нэр нөлөөтэй, баян эцэг, эхийн буянаар туйлж өссөн
Б.Эрдэнэбилэгийн үйлдсэн хүчин, дээрэм, танхай зэрэг зүйл ангийг
өмгөөлөгч нар нь "Өршөөлийн хууль"-д хамруулж чаджээ. Ийм л "рецедив”
гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг гэгчийг төрүүлж, өсгөсөн эх эцэг нь хүнийг
хайрлах нинжин сэтгэлээс өчүүхнийг ч өгөөгүй бололтой. Хүний амийг
зэрлэгээр хөнөөж, охиныг нь хүчиндчихээд, орон дээр нь шээж, порно кино
үзэж суусан энэ хүнийг өршөөж болно гэж үү.
Төрийн төмөр нүүр гэж ямар байдгийг хахууль авсан гэх шүүгч, прокурор
гээд ямар хүмүүс ард нь байгааг илрүүлэн тогтоож, харуулах цаг болжээ.
"Рецедив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг гэгч төрийн өршөөл даасангүй, одоо
түүнийг бүү өршөө.
Бичсэн тоо: #5