
Rapper Gee г нусаа гоожуулж явдаг байсан мөн элдэвээр л муулсан байна
зарим хүмүүс эр хүн гэж бичиж зарим нь муулж л байна нүүрэн дээр нь
муулаасай билээ
Монголд
хамгийн амархан зүйл юу вэ. Мэдээж од болох. Онцгой сайхан биш, онцын
тод авьяастай биш, зүгээр л бусдаас сондгойрч чадвал жижигхэн Монголд од
болно. Би бол Монгол реппер гэх мөртлөө Пи... гэдэг гадаад хараалаар
"хэлд орсон” хип хопчин Gee-г Толгойтын гудамжинд өссөн гэдгийг бүгд
мэднэ. Өөрөө ч энийгээ хамгийн гоё имижээ болгодог. Хаана өссөн байх нь
хамаагүй л дээ. Гэхдээ л хүнд бас нэг ЗИНДАА гээч юм байна. Реппер Gee
гээч энэ залуу одоо 50-ын талыг хол давж явна. Тэгсэн байтлаа
хүүхдүүдийн өмнөөс Пи..., Ла... уншсаар л явна. Тэр энэ үгээ хэлсээр
үхэх юм гэнэ. Өдий насны эр хүн яагаад ийм ухамсартай байдгийг нь
судалваас түүнийг ойлгож, өрөвдөхгүй байхын аргагүй ажээ.
Реппер
Gee багадаа Толгойтоос автобус дамжсаар Үйлдвэр комбинатад очиж PC
тоглодог байжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө ч тэр нусаа гоожуулаад, өр
тавиад PC тоглоод явдаг байсан гэж түүнийг мэдэх нэгэн хуучлав. 20
гарчихсан залуу байж нусаа гоожуулаад явахаар аймаар сонин санагдах юмаа
гэж комбинатынхан түүнийг авч хэлцдэггүй байж. Тэр хамгийн сүүлд 19-р
хорооллын бараг бүх PC-нд өртэй болоод нэгэн PC тоглоомын газрын эзэн
Ч-д шанаадуулснаасаа хойш дахиж тэр хавиар үзэгдээгүй гэнэ. Харин
дараахан нь Пи, Ла уншсан дуугаа дуулж эхэлжээ. Түүний өнгөрсөн амьдрал
ард үлдсэн. Өрөвдөлтэй, өлөн зэлмүүн амьдралыг нь сөхөх гэсэнгүй. Ямар
амьдрал тууллсан байх нь хамаагүй. Харин ч хатуухан зовлон туулсан бол
хүн ухаажих ёстой.
Харин
Gee бол өөр ажээ. Түүний сонгосон нэрийг нь ч бодсон, Пи.. Ла.. гэдэг
үгийг нь ч бодсон тэр бол Монгол реппер биш. Монгол хүн хараалаар
хөглөгдөж, хараалаар бусдыг дайлдаггүй юм. Хүн таньж байна гэдэг бол од
биш, харин хип хоп бол урлаг мөн. Тиймээс Gee гэж нэрийдсэн энэ хижээл
эр өөрийгөө ямар ч том од гэж бодож, үглэж байх нь хамаагүй. Жинхэнэ од
бол ёс суртахуунтай, соёл боловсролтой хүн байх ёстойг эцэг эхчүүд, ах
эгч нар нь хүүхдүүддээ, дүү нартаа өдөр бүр сануулж байх нь зүйтэй.
Үгүй бол
эх сайхан Монгол хэл, эр хүний ханхар, ухаалаг дүр төрх Пи, Ла-гаар
будагдсан нустай ахын хараалаар хойч үед маань өвлөгдөх нь ээ.
Мэдээ бэлтгэсэн Zindaa.mn ийн сэтгүүлч
Бичсэн тоо: #9