
Саяхан хамтлаг дуучид дуу дуугаа авалцан улс төрийн намуудыг сонголоо.
Сүүлийн үед хэд хэдэн хит дуу хамтран гаргаад байгаа BX Quiza нар ч
үүнээс хоцорсонгүй.
Quiza Ардчилсан залуучуудын холбооны Улаанбаатар хот хариуцсан дарга
болоод алга болж өглөө. Том том улс төр ярьсан жул ярилцлагууд нь
сонингийн төлбөртэй 4, 6 зэрэг нүүрнүүдэд гарч архаг улс төрчидийн алиа
хошин мэдрэмжийг дээд хэмжээнд нь хүргэн улс төрчидийн зугтаадаг талбайд
хээв нэг байгаа нь аргагүй л сэтгүүлчидийн цаасан малгай томдсон
гэлтэй.
Дуучин BX МАН-ын дэрэгдэх НАМЗХ-ны бага хуралд сонгогдон Дархан хотод
болсон хурлын хүлээн авалтын үеээр ханз авсан нь одоо ч дуулиан
тарьсаар. Гэвч тэрээр элдэв шалдав улс төр ярьсангүй эдүгээ БНХАУ-д
ХКН-ын урилгаар заларч яваа юм байнлээ.
Ийнхүү хоёр дуучны замыг
МАНАН салгасан бөгөөд Quiza "МАН-д мөнгө харж элсдэг” ухааны юм ярин
гомдолоо тайлж байна. Тэр бүү хэл нэгэн цагт мөр зэрэгцэн үглэж явсан
Темоныг "Мөнгөнд дуртай” хэмээн шуудхан л хэлж орхисон. Зам нийлэх
болхоороо баахан дагаж гүйчээд үзэл бодлоо дагахаар "Араар муулж байна”
хэмээн түүний хуучин хамтрагчид дургуйцэж байгаа гэнэ.
Люмино, Опозит хамтлагуудтай дуу хулгайлсан хэмээх маргаан дэгдээж,
дуучин Болд B.A.T нартай мөнгөнөөс болон муудаж байсан тэрээр одоо
хаяагаа өөрөө ч мэдэлгүй "хадарч" байгаа нь хашир улс төрчдийн хөх
инээдийг хүргэж "хүүхэд болоогүй байнадаа" гэсэн үнлэлт авч байгаа гэнэ.
Бичсэн тоо: #2