Wizard, Zaya SH студийн хамтын бүтээл " Помогите нам " кино өнгөрөгч 2010 онд дэлгэцнээ гарсан бөгөөд хошин урлагийн нэлээд тооны төлөөлөгчид оролцон тоглосон уг кино үзэгчдээс сайн үнэлгээ авч чадсан юм. Үүний дараагаар кино багийнхан "Помогите нам - 2" киног бүтээсэн юм. Өмнөх ангид киноны үйл явдал вагонд өрнөдөг бол 2 дахь ангит онгоцонд өрнөдөгөөрөө онцлог байлаа.
Харин кино бүтээгчид 3-р ангиа хийхээр аль хэдийнээ төлөвлөөд байна. Энэ удаагийн ангид киноны үйл явдал Хөвсгөл далайд өрнөх юм. "Помогите Нам - 3" киноны зураг авалтын ажил 6 сарын 25-аас хийж эхлэхээр төлөвлөгдөж одоо хийсээр байгаа гэнэ.
Бичсэн тоо: #2