Тулгар тєр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805, vндэсний эрх чєлєєний єдрийн 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр тохиож байгаагаараа энэ жилийн баяр наадам ємнєх жилvvдийнхээс онцлогтой. Тэр ч vvднээс тєр засаг болон наадам зохион байгуулах комисс энэ жилийн баяр наадамд єндәр ач холбогдол єгч буй. Харин єчигдєр наадмын комисс энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг шалгасан юм. Зохион байгуулагчид наадмын бэлтгэл ажлаа бvрэн дуусгасан бєгєєд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор ард тvмэнд чухам юу vзэж сонирхуулахаар бэлдсэнээ наадмын комиссын дарга Шадар сайд М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Г.Мєнхбаяр болон бусад албаны хvмvvст сонирхууллаа.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолд 4000-5000 хvн оролцож байгаа аж. Нээлтийн ёслолд цэргийн болон хvvхдийн уран гимнастикийн vзvvлбэр, монгол бvжиг, 999 морин хуурч оролцох юм байна. Vндэсний их баяр наадмыг Тєрийн соёрхолт бvжиг дэглээч С.Сvхбаатар, Монгол Улсын гавьяат жvжигчин Д.Сосорбарам нар найруулжээ. Энэ жилийн наадмын ивээн тэтгэгчээр "Соса Cola", "АПУ" зэрэг компаниуд ажиллажээ.
Дашрамд сонирхуулахад Тосгоны овоо, Vндэсний цэцэрлэгт хvрээлэнгээс 11-ний 23 цагт ёслолын буудлага буудуулах аж. 30 минутын турш vргэлжлэх ёслолын буудлагыг ойрхон давтамжтайгаар vзvvлэх гэнэ.
Бичсэн тоо: #1