
Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллагыг 1998 оноос эхлэн өдийг хүртэл удирдаж байгаа хүнийг Ц.Зоригтбаатар гэдэг.
Одоогийн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгээс энэхүү албыг авсан
Ц.Зоригтбаатар ерөнхийлөгч энэ олон жилд хийсэн ажил тун багатай. Хэрэв
Монголд байж таарвал наадмаар нэг даага гардуулна, хавар нэг бүжгийн
тэмцээн явуулна, шинэ жилээр шилдэг оюутан шалгаруулна энэ мэтхэнээр л
түүний ажил хязгаарлагдана. Ц.Зоригтбаатар тус холбоог удирдсанаасаа
хойш энэ байгууллагын сүр сүлд мохсон гэж хэлж болно.
"Залуу хос” орон сууцны хороолол гэж олон залуусыг хулхидсан. Тухайн
үед "Хямд үнэтэй орон сууцны хороолол барина” гэж хүмүүсээс мөнгө
аваад байраа ч бариагүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй гэдэг юм билээ.
2000 оноос авахуулаад зургаан жил гаруй хугацаанд үргэлжилсэн энэ
залилангийн хэрэг арай гэж нааштайгаар шийдэгдсэн ч Монголын
залуучуудын холбоо, Ц.Зоригтбаатар хоёрын нэр шороонд хутгалдсан.
Монгол Улс бол залуусын орон. Гэтэл залуусын байгууллага нь иймэрхүү
өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь залуусыг дорд үзсэн
хэрэг гэдэг нь мэдээж. Ямартай ч Ц.Зоригтбаатар ерөнхийлөгч
өчигдөр 90 нас хүрсэн Монголын залуучуудын холбоог амь тасалдахаас
нь өмнө өөр хэн нэгэнд шилжүүлээсэй. Сүүлийн үед залуучууд түүнийг
"Монгол Мубарак” гэдэг болсон байна лээ. Оргүй ч биш байх аа.
Бичсэн тоо: #3