Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Монгол эр хүн уйлж бас бослого гаргаж болохгүй   

Аль ч улс оронд төрийн бодло­го гэж бий. Тэр бодлогын хүрээнд улс төр, урлаг, спортын үйл ажил­лагаа явж бай­даг.  Харин Монгол Улсад төрийн бодлого бий гэж үү. Монголчууд орос ах нарынхаа бодлогоор 70 жил явсан гэдэг юм.  Тэр нь юугаар илэрдэг юм бэ гэхээр наад зах нь оро­сууд өнөөг хүртэл  бид­нийг хямд үнэтэй шата­хуунаар угжиж ирсэн. Манай эрх баригчид "Ах дүүгийн гал халуун сэтгэ­лээр дэлхийд ганцхан бидэнд л хямдхан шата­хуун өгдөг" гэж ирээд л нялуур­даг юм. Энэ бол шал худлаа зүйл дээ. Нефть нэрснээс хямд түлшээр хангаад байгаа нь нефть нэрүүлэхгүй л гэсэн нарийн ухаан юм. 


Хятад улс хилээ хаа­хад Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогт­нол ганхаж эхэлдэг гэхэд бол­но. Монголчууд бүхий л түүхийнхээ туршид ийм байсан. Эдийн засгийн хагас эрх чөлөөтэй энэ үед тусгаар тогтнолын мянган хөшөө байгаад нэмэргүй билээ. Хятад  улсын төрийн бодлого яаж нарийн нан­дин яваг­даж байдгийн жи­шээ саяхан ил тод харагдлаа.Хятад улс цуцашгүй үзэл сур­тал, чанга хатуу хуулиараа 50 гаруй үн­дэст­нийг багтаасан тэр­бум гаруй хүн ардаа олон арван жил тогтоон барьж байдаг гэхэд бол­но. Гэсэн хэдий ч Хятад улсын бод­лого, даран­гуйл­лыг эсэр­гүүц­сэн бос­лого тэмцэл, халдлага дай­ралт төмөр хөшиг­ний цаана тогт­мол гар­даг аж. Хэдхэн хоногийн өмнө Мэргэн гэдэг залууг хятад жолооч дайрч амь насыг нь хөнөөс­нөөс үүдээд Өвөр Монголд эсэргүүц­лийн жагсаал цуглаан явагдаж байна.Яг энэ үед "Авьяаслаг хятадууд-2011" тэмцээнд ӨМӨЗО-ны Хөлөн­буйр аймгаас ирсэн 12 настай Удмаа гэдэг хүү дуучин С.Жавхлан­гийн "Алсад суугаа ээж" дууг дуул­лаа. Төв телевизээр нь гарсан энэхүү нэвтрүүлэг тэрбум хүнтэй Хятад орныг уйлуулаад зогсохгүй монголчуудыг ч уяраалаа. Ээж нь өвчнөөр, аав нь авто ослоор өнгөр­сөн Удмаа хүүгийн бичлэгийг ин­тер­нэтээр хоёр сая гаруй хүн үзлээ.Тэрхүү бичлэгийн талаар товч өгүүлье. Ээтэн гутал, морины хүүхдийн гэмээр хувцас өмссөн хүүгээс шүүгч мөрөөдлийг нь асуу­лаа. Удмаа хүү шидэт бэх бүтээгээд дэлхийг тэр чигээр нь ногоон өв­сөөр будах хүсэлтэй  гэлээ. Тэгээд аав, ээж хоёрыгоо тэнгэрийн орноос өөрийг нь харж байгаа талаар хэлсэн юм. Сэтгэл эмзэг­лүүлсэн түүх. Түүнийг дуулж дууса­хад шүүгч эмэгтэй "Бид ийм сайхан хүүг хайрлах болно. Чи дэлхий ертөнцийг өөрчилж чадна" гэлээ.Тэр шүүгч өвөр монголчуудад хандан "Та нарыг ийм сайн хүү шиг байвал хайрлана" гэж  хэлсэн юм.  Шүүгч эмэгтэй "Удмаа би чиний ээжийг орлож тэвэрье" гэлээ. Ямар сайхан сэтгэл вэ гэж харагдана. Бүр цаад агуулгаар нь харах юм бол Хятад улс өвөр монголчуудыг "ээжийг санагдуулсан" тэврэлтээр олон жил хайрласан. Эмэгтэй шүүгч "Удмаа миний дүү чөлөөтэй уйл" гэхэд өөр нэг эрэгтэй шүүгч "Монгол эр хүн уйлж болохгүй. Харин бид болно" гэсэн юм.Энэ хорвоо дээр хүн бүхэн баярлах, гомдохдоо уйлдаг.  Олон арван босогч тэмцэгчээ алдсан өвөр монголчууд уйлж болохгүй гэж үү.Терминатар биш бол хүн бүхэн уйлах эрхтэй. Гэхдээ монгол эр хүн уйлбал муухай шүү гэсэн үг өдгөө хөөрхийсийн цөсийг хөөргөж ор­хио биз ээ. Одоо ингээд орилол­доод жагсах гээд үз дээ. Дэлхийгээр  нэг "Монгол эр хүн уйлдаггүй" гэж зарлаад байхад гоншигноод байх юм бол адаглаад монгол биш харагдана. Удмаа хүү шалгаруу­лалтад тэнцсэндээ ихэд баярлаж байгаа бололтой. Арга ч үгүй биз дээ. Тэрбум хүнээс тодроод ирсэн тэр хүүд баяр хүргэе. Монголчууд тодорч чадна.Өнөөдрийн Хятад улсад бод­ло­гогүйгээр нэг зүйл ч явагддаггүй. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүү дээ. Хятад улсын бодлогыг эсэргүүцсэн Шилийн гол аймагт гарсан тэмцлийг намжаах бодлогын хүрээнд Удмаа хүүг  дуулуулжээ. Тэр шүүгч нар ч урь­даар бэлдсэн үг, үйл хөдлөлийг үзүүлсэн байгаа юм. Гадаадын хэд хэдэн сайтуудад энэ талаар мөн дурдсан байна лээ. Улс төрийн бодлого, урлаг спорт, эдийн засагтай хэрхэн уялдаж явдгийг ийнхүү харуул­лаа. Өвөр Монголын телевизээр "дэлхийг өөрчлөх хүсэлтэй"  Удмаа хүүгийн бичлэг өдөр алгасахгүй гарч байна. Тэрбум гаруй хүн амтай Хятад улсад өвөр монгол хүү шиг дуулдаг, өнчин өрөөсөн хүүхэд сая саяараа бий. Удмаа хүүгээр дамжуулан улс орны цуурсан эв нэгдлийг гагнах төрийн бодлого явагдлаа.Төр барих урлаг гэж мөн ч нарийн бөгөөд бага юмнаас эхэлж байгаа биз. Харин төрт ёсны 2220 жилийн ойгоо тэмдэглэж байгаа их талын нүүдэлчин гүрний гал го­ломт болсон монголчуудын бодло­го санаа нь бодвол мань мэтэд анзаарагдахгүй нарийн нандин, нууцлаг явдаг биз гэж "хөөрөлхөж" сууна.


Ïå÷àòü
 
Даваа
Бичсэн тоо: #1

SyLaR

Хятад ууд санаа муутаймда
 
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 1:56 PM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа