|
 |
Бүртгүүлэх тун Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно. |
Лондонд тавтай морил Мата... |
 |
|
Мэдээ мэдээлэл |  Нэмсэн: XauP |  2025-06-17 |
|
|
Испани жигүүрийн тоглогч энэ зун Английн Премьер лигт очих магадлалтай тухай маш олон мэдээллүүд гарч байсаныг та бүхэн санаж байгаа байх. Арсенал клүб түүнтэй тохиролцоонд хүрэхэд ойрхон байна, Ливерпүүл түүнийг сонирхож байна гэсэн мэдээллүүд байсан. Гэхдээ Челси түүний төлөөх өрсөлдөөнд ялсан нь тодорхой байна. 23 настай залуу хагас хамгаалагчийг Андре Виллаш Боас өнгөрсөн долоо хоногт "сонирхол татам тоглогч" хэмээн нэрлэж байсан. Мата 2007 онд Валенсиад ирснээсээ хойш клүбийнхээ түлхүүр тоглогчдын нэг болж өөрийгөө харуулж чадсан юм. Челсид дутагдаад байгаа хагас хамгаалагчийн асуудлыг түүгээр нөхөх боломжтой гэж шинэ дасгалжуулагч үзэж байгаа нь илт байна.Валенсиа клүб албан ёсны сайтдаа Челситэй Хуан Манел Матаг явуулахаар урьдчилсан хэлэлцээрт хүрсэн тухай мэдээллэж байна.Челси ч мөн адил албан ёсны сайтдаа богинохон мэдээлэл тавьжээ. "Мата одоогоор эмнэлэгийн үзлэгт орж байгаа бөгөөд хувийн гэрээнд гарын үсэг зурах л үлдээд байна." гэсэн мэдэгдэл хийн түүнийг Челсид ирэх болсныг баталгаажууллаа.Тодорхой мэдээлэл олон нийтэд зарлагдаагүй байгаа ч Испанийн хэвлэл мэдээллүүд Челси клүбийн 30 сая евро (26 сая паунд)-ын саналыг Валенсиа хүлээж авсан тухай мэдээллэж байна.Тэрээр өнгөрсөн жил Испанийн шигшээд багтан ДАШТ-д түрүүлж энэ жил Данид болсон Европын Аварга шалгаруулах U-21 ангиллын тэмцээнд багаа удирдан оролцож түрүүлсэн юм.
|
 Үзсэн: 389 | Сэтгэгдэл: 0
|
|
|
|
Хэрэглэгчийн булан |
Зочин
Бүлэг: Зочин
|
|
Mozilla FireFox |
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
|
|
Админтай холбогдох |
|
|
Сурталчилгаа |
 |
|
|