
ОУ-ын Эрүүгийн шүүх буюу Гаагад дуудагдаад байгаа Ливийн удирдагч Муамар
Каддафи олон нийтийн өмнө гарахдаа эмэгтэй бие хамгаалагчдаар
хүрээлүүлдэг байсан билээ.
Тэгвэл түүний хамгаалагчаар ажиллаж байсан 5 эмэгтэй өөрсдийг нь
хүчиндэж байсан хэмээн гомдол шүүхэд гаргаад байна. Ливийн удирдагч
Муаммар Каддафи гадаадад айлчлах, томоохон арга хэмжээнд оролцох үеэр
өөрийн хамгаалагч болох цэргийн хувцастай, булиа бүсгүйчүүд олны
анхаарлыг зүй ёсоор татдаг байсан билээ. Тэгвэл Каддафи эдгээр дэгжин
бие хамгаалагчдаа ээлж дараалан хүчинддэг байсныг "Sunday Times” сонин
мэдээлсэн байна.Эх сурвалжийн мэдээллээр Каддафийн бие хамгаалагчаар
ажиллаж байсан таван бүсгүй шүүхэд ханджээ. Ливийн арми зөвхөн
бүсгүйчүүдээс бүрдсэн тусгай салаатай байсан ба энэ нь 400 гаруй бие
бүрэлдэхүүнтэй байжээ. Үүнээс жил бүр сонгон шалгаруулж, эрх баригчдын
хувийн хамгаалалтад томилдог байсан гэнэ. Шалгаруулалтад тэнцсэн
бүсгүйчүүдийг Каддафи өрөөндөө оруулан хүчирхийлж, дараа нь хөвгүүддээ
өгдөг. Хөвгүүд нь бэлгийн дур хүслээ хангасны дараа армийн генералуудад
шилжүүлэх зэргээр бие хамгаалагч бүсгүйчүүд эрх мэдэлтнүүдийн өвөр
дамжсаар ажилдаа ордог байжээ. Уг нь эдгээр бүсгүйчүүдийг онгон учраас
эзэндээ үнэнч, цаашдаа ч энэ хэвээрээ байдаг хэмээн дээхэн үед хэвлэлээр
бичиж байсан. Хэрвээ энэ бүхэн үнэн бол хурандаа Каддафи болон түүний
тойрон хүрээлэгчдэд тулгаж байгаа хэргүүдийн зүйл анги нэгээр нэмэгдэх
юм.
Бичсэн тоо: #3