Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Хорт утааны аятайхан баг байна уу?   


Есдүгээр cap гараагүй байхад л ингэж бодож эхэллээ. Хорооллын эцэс, долоон буудал, дөрвөн замаар оройн цагаар явахад униартсан цэнхэр хөшиг татаад эхэлчихжээ.

Машины яндангаас олгойтох сүүмгэр хөх утаанууд түнэр харанхуйн өнгөөр энд тэндээс олгойдож, гэр хорооллынхон пийшингээ галлаад "Угаарын сезон" хэдийнэ ирчихэж.

Энэ өвлийн бэлтгэлийн хамгийн чухал асуудал бол аятайхан хорт утааны баг олох явдал болж байх шив дээ.

Угаарын улирлыг яаж давна аа гэж бодохоос л хамар гашуу оргиж, шкафанд өлгөөтэй өвлийн хувцаснууд минь "муужирч" эхэлж байх чинь. Уг нь жил бүр л хотын даргын тайлан төлөвлөгөө, улсын эдийн засгийн баримт бичгүүд дээр "Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан" гээд нүд гүйцэж уншихааргүй олон оронтой тоо бичигддэг юм байна лээ. Юунд зарцуулсан нь даанч нүдэнд үл харагдаж, гарт үл баригдана.

Агаарын чанарын мэргэжлийн улсын алба нэртэй лут газар, агаарын бохирдлыг бууруулах өч төчнөөн төсөл хөтөлбөрүүд батлуулан энд тэнд туршлага судалж, хэрэгтэй хэрэггүй бохирдлын хэмжээг шүүдэг аварга том аппаратуудыг авчрах юм.

Тэртээ тэргүй иргэд нь муурч унаад, уушиг зүрхээрээ туршилтын туулай болж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байхад хамраар орж байгаа нүүрсхүчлийн хийний юуг нь хэмжиж бахаа хангах гээд байгаа юм бол?

Болдог бол хий үрэгдэж байгаа татварынхаа мөнгөөр автомашины яндангуудад утаа бууруулагч зүүж өгөөд, халуун усаар паар нь халж, тогоор хоолоо хийдэг орон сууцнуудыг ахиухан барьж, нүүрс, түлж усаа зөөдөг гэр хорооллынхныг оруулаад, индүү, плитка, тень гурваа зэрэг ажиллуулахад буудаг тэнхээ муутай тогны асуудлыг нь шийдчихвэл ч Улаанбаатарт амьдарч болмоор.

Үнэ өртөг нь боломжийн бол хэн нүүрс түлж насаараа гэр хороололд амьдаръя гэж бодох вэ дээ. Агаарын бохирдлыг бууруулна гээд утаагүй түлш үйлдвэрлэлээ л гэхийн, хэрэглэж үзээгүй болохоор үр дүнг нь сайн мэдэхгүй ч түлж л байгаа хойно утаа гарах нь ойлгомжтой санагдана.

За энэ ч яахав. Манай агаарын бохирдолтой тэмцэх албаныхны ажлыг үнэлсэн нэг "чимэгтэй" мэдээ цацагдаж эхэллээ. Мексект болсон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хуралдаанаар дэлхийн хамгийн бохир агаартай арван хотыг нэрлэхэд Азийн цагаан дагина гэж бидний өргөмжилдөг Улаанбаатар хот маань айргийн тавд орсон байх юм.

Арай л хойшоо бичигдээ юу даа, Уг нь эхний нэг, хоёрт бичигдэх байсан юм. Хэдэн сая хүнтэй Бээжинтэй хоёр сая хүрэхгүй хүн амтай Улаанбаатар өрсөлдөх ч хэцүү л дээ. Гэхдээ ийм дээгүүр бичигдэхэд чухал нөлөө үзүүлсэн сайд дарга нар, агаарын чанарын алба, төсөл хөтөлбөрийнхөндөө баярлалаа гэж хэлье. Шагналынхаа мөнгөөр ард иргэддээ хорт утааны аятайхан бас хямдавтар баг авчирна уу.
Ïå÷àòü
 
Даваа
Бичсэн тоо: #4

uCHiHa_iTaCHi

ХОРТ УТААНЫ БАГ ХЯМД ЗАРНА гэсэн зар нтр байвал хэлээрэй хүмүүсээ манай сургууль амгаланд байдаг болхоор өглөө сургуулийн автобусанд сууж явахад бараг юм харагддаггүй шдээ гэхдээ өвөл л дөө
 
 
Даваа
Бичсэн тоо: #3

Gazette1076

:))
 
 
Ням
Бичсэн тоо: #2

Saihnaa

Ma Zaisand barag bhq2
 
 
Ням
Бичсэн тоо: #1

Утаката

Хэхэ тэг тэг ^^
 
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 6:13 PM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа