
Apple компанийн iPhone гар утас болон iPad планшет компьютер япончуудад
болзошгүй газар хөдлөлтийн талаар сэрэмжлүүлэг өгдөг болно. Японы оршин
суугчдад зориулсан ийм функцийг ирэх сард гаргахаар товлосон ''iOS 5''
системд суурилуулах ажээ.
Хэрвээ газар хөдлөх аюул нүүрлэвэл холбогдох мэдээлэл дэлгэцэн дээр гарч
ирэх гэнэ. Тус програм нь газар хөдлөлтийн талаарх хэдэн мянган онлайн
мэдээллийг авах бөгөөд харин Газар хөдлөлтийг мэдээлэх үндэсний систем
/EEW/ эдгээр мэдээллээр хангах ажээ. Уг систем нь 2007 оноос эхлэн Японд
ажиллаж байгаа бөгөөд тус улсын үндсэн арлууд болон эрэг хавийн бүсэд
газар хөдлөлтийн мэдрэгч суурилуулсан байна.
Хэрвээ энэ функцыг идэвхжүүлсэн тохиолдолд утасны цэнэг хурдан дуусч
болзошгүйг уг программыг боловсруулагчид анхааруулжээ. Өнгөрөгч
гуравдугаар сарын 11-нд Японд хүчтэй газар хөдөлж, цунами болсны улмаас
15500 гаруй хүн амиа алдаж 5500 гаруй хүн гэмтэж бэртсэнээс гадна
''Фүкүшима-1'' АЦС дээр осол гарч цацраг идэвхт бодис алдагдахад хүрсэн
билээ.
Бичсэн тоо: #1