Габриель Обертан “Ньюкасл”-ын тоглогч болжээ
“Манчестер Юнайтед”-ын жигүүрийн хагас хамгаалагч Габриель Обертан “Ньюкасл”-тай гэрээ хийлээ. Түүнийг “Улаан чөтгөрүүд” таван сая паундаар “шаазгайнууд”-д зарсан байна. Тэрээр нөөц багийн тоглолтын үеэр “Ньюкасл”-ын хаалгандп дубль хийж, анхаарлыг нь татсан аж.
Ингэснээр 22 настай франц залуу Обертан “Ньюкасл”-ын шинэ улирлын өмнөх тав дахь шинэ тоглогч болоод байна. Түүнээс өмнө Йоан Кабайе, Демба Ба, Сильвен Марво, Мехди Абейд нарыг Алан Пардью багтаа авсан юм. Обертан сүүлийн хоёр жил “Манчестер Юнайтед”-ын нөөц багт түлхүү тоглосон билээ.
Бичсэн тоо: #5