Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 3
Зочин: 3
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Далай ван гариг нэг нас хүрлээ   



Нарнаас хамгийн хол орших нарны аймгийн найм дахь гариг Далай ван энэ сарын 12-нд нэг нас хүрлээ. Гэхдээ бидний тооллоор бол 164.79 нас хүрч байгаа. Учир нь гаригийн улирал дэлхийн 40 жилтэй , жил нь 164.79 жилтэй тэнцдэг юм.

Голчоороо дөрөв дэх, жингээрээ гурав дахь том энэ гаригийг хүн төрөлхтөн эрж хайн зориудаар нээн илрүүлсэн түүхтэй. Дэлхийгээс 4.4 тэрбум км хол орших Далай ван 1846 оны есдүгээр сарын 24-нд Германы одон орон судлаачийн дуранд анх өртжээ.

Тэрбээр Францын математикчийн тооцооллын дагуу огторгуйг “нэгжин” гаригийг хайж байсан байна. Улмаар Германы эрдэмтэн Вильям Гершиль 1781 оны гуравдугаар сарын 13-нд сансраас гариг нээн илрүүлснээ зарлажээ. Тэнгэрийн ванг нээсний дараа одон орон судлаачид сансар огторгуйгаас өөр гаригийн татах хүч уг гаригт үйлчлээд байгааг тогтоосноор бусад найман гаригийг эрж хайх ажил эхэлсэн байна.

Тухайн үед өнөөгийнх шиг хүчирхэг техник, технологи байгаагүй учир одон орончдын хувьд энэ нь бухал өвснөөс зүү олохтой ижил хэцүү ажил байлаа. Гэвч математик тооцоо хэдэн арван жилийн өмнө хийгдсэн байсан юм. Францын математикч Урбен Леверьегийн боловсруулсан энэхүү томьёоны дагуу Германы одон оронч Иоганн Готфрид Галле огторгуйд ажиглалт хийж эхэлснээс дөнгөж цагийн дараа буюу 1846 оны есдүгээр сарын 23- ны шөнө Далай ван дуранд орж ирсэн гэдэг.

У.Леверье гайхалтай зөв тооцоолсон байсан бөгөөд түүний тэмдэглэсэн байрлалын ойролцоо гариг байжээ. Түүнээс гадна Британийн эрдэмтэн Жон Кауч Адамс ижил тооцоо гаргасан байсан учир энэ хоёр эрдэмтэн нээлт хийсэн алдрыг хуваан эзэмшдэг юм. Гэвч анх Далай ванг харсан хүн алдарт математикч, одон орон судлаач Галилей болохоос Галле биш гэж маргах судлаачид цөөнгүй байдаг.

Тэд Галилей алдарт “Starry Messenger” бүтээлдээ олон чухал нээлт хийснээ тэмдэглэн үлдээсэн хэмээн үздэг. Тухайлбал, “Рояль” одон орон судлалын нийгэмлэгийн судлаач Роберт Месси “1613 оны нэгдүгээр сард бичигдсэн тэрхүү бүтээлд энгийн дуран авайгаар Далай ванг олж харснаа тэмдэглэсэн байдаг. Мөн Бархасбадь болон сарны хөдөлгөөний талаар үнэн зөв магадлал дэвшүүлсэн” гэжээ.

Ромын тэнгисийн бурхны нэрээр нэрлэгдсэн Далай вангийн агаар мандлын 80 орчим хувийг устөрөгч, 19 орчим хувийг гели, намгийн хий /метан/ эзэлдэг тул нарны аймгийн хамгийн хүйтэн гариг. Мөн тэнд дэлхийн бидний хувьд төсөөлөхөд ч бэрх хүчтэй буюу 1930 түүнээс ч дээш км/цагийн хурдтай шуурга цаг үргэлж дэгдэж байдаг. Гаригийн агаар мандлыг намгийн хийн цайвар цэнхэр үүл битүү бүрхсэн байх бөгөөд цагт 1600 км/цагийн хурдтай нүүдэллэдэг байна.

Нарнаас 4.5 тэрбум км орчим зайтай орших энэхүү гаригийн агаарын хэм хасах 220-иос дээш байдаг. Гаригийн голч дэлхийгээс дөрөв дахин, жин нь 17 дахин их. Харин газрын гадарга нь сийрэг, хатуу биш байдаг гэнэ. Далай ван 13 дагуултайн хамгийн том нь Тритон хэмээх сар. Одон орон судлаачид Далай вангийн талаар тун бага мэддэг. Учир нь 1989 онд нэг удаа хамгийн ойроос зургийг нь авч байжээ.

Мөн тэндхийн улирал дэлхийн 40 жилтэй тэнцдэг тул судалгаа, шинжилгээний ажлыг удаашруулдаг бөгөөд одоогоор зөвхөн хавар, зунтай холбоотой багагүй мэдээлэл цуглаад байгаа аж. НАСА-гийн судлаач Х.Хаммел “Бидний судалгааны ажил сүүлийн үед эрчимжиж, байнга дурандаж, ажиглалт явуулах болсон. Тэндхийн шуурганы хэлбэр дүрс, хурд богино хугацаанд өөрчлөгддөг болох нь тогтоогдсон. Энэ мэт урьд нь илэрч, мэдэгдээгүй цөөнгүй зүйл “мөсөн” гариг дээр өрнөж байна.

Тэдгээрийг 1989 онд авсан зургуудтай харьцуулахад асар ялгаатай, өөр” гэв. Одон орны дуран авайгүйгээр дэлхийгээс харагддаггүй энэ гаригт төрсөн өдрийн мэнд алсаас л хүргэж болно. Тэсгим хүйтэн Далай ван биднээс хэт алс тул дэлхийн гийчинд хөл тавих боломж ойрын жилүүдэд олгохгүй гэдэгтэй одон орон судлаачид санал нэгддэг.

Дэлхий ван

Далай вангийн судалгааны ажлын талаар ярихад нарны аймгийн ес дэх гариг Дэлхий ван давхар яригддаг. Учир нь хэдэн тэрбум км-ийн алсад орших эдгээр гаригийг ойроос судалж, илүү ихийг мэдэх боломж өнөө үед улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Бусад чиглэл, зорилгоор хөөрсөн НАСА-гийн сансрын хөлгүүд гаригуудын талаар мэдээлэл цуглуулан дэлхий рүү илгээдэг ч энэ бүхэн чамлалттай. Тиймээс 2014 онд Дэлхий ван, 2016 онд Далай вангийн тойрог замд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөөд байна.

Кэмбрижийн их сургуулийн одон орон судлалын тэнхимийн багш Робин Кэтчпол “Урьд нь хоёр гаригийг ганц ганцаар нь судлах зориулалттай хиймэл дагуул байгаагүй. Учир нь бидэнд хэт холын замд сансрын хөлөг хөөргөх хангалттай туршлага байгаагүй. Харин одоо “мөсөн” гаригуудыг судлахаар зориг шулуудаад байна” хэмээн Далай вангийн төрсөн өдрийг мэдээлэх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

НАСА-гийн 2006 онд Дэлхий ван уруу илгээсэн “New horizon” сансрын хөлөг одоо л замынхаа хагаст хүрч байгаа гэнэ. Хөлөг 2014 оны наймдугаар сарын 24-нд тус гаригийн тойрог замыг дайран нарны аймгийн хамгийн алсын цэгт хүрэх юм. Сүүлийн үед Дэлхий ванг нарны аймгийн гариг биш хэмээн цөөнгүй одон орончид үзэх болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар одон орончид мэдээлэл хийжээ.

Тэд “New horizon”-оос мэдээлэл хүлээж байгаа бөгөөд хөлөг Дэлхий ванг ес дэх гариг байж болох эсэхэд бүрэн хариулт өгч чадах гэнэ. Хэрэв нарны аймгийн гариг гэдэг нь батлагдвал Далай ван нарнаас хамгийн алсад орших гариг хэмээх алдраасаа салах билээ. Гэвч эрдэмтэд “Дэлхий ван нарны аймгийн тогтолцоотой зохицдоггүй. Тиймээс өмнөх шийдвэрт бараг өөрчлөлт орохгүй болов уу” гэжээ.

Дэлхийн 284 жилтэй тэнцэх хугацаанд нарыг тойрдог энэ гаригийн уур амьсгал, тэр байтугай агаар мандалтай эсэхийг одоо ч тогтоогоогүй. Гэвч хүйтэн буюу мөсөн төрлийн, хасах 200-аас дээш хэм хүртэл хүйтэрдэг хэмээн таамагладаг. Тэндхийн нэг өдөр дэлхийн зургаан өдөр есөн цагтай тэнцдэг байна. Дэлхий ван 1930 онд буюу XX зуунд нээгдсэн цорын ганц гариг. Үүнээс хойш 2006 он хүртэл гариг хэмээн нэрлэгдэж байв.

1970-аад оноос энэ гаригтай ойролцоо шинж төрх, жинтэй олон биет сансар огторгуйд илрэх болж одон орон судлаачдын өмнө Дэлхий ван бие даасан гариг мөн үү гэх асуулт гарч иржээ. Энэ асуудал явсаар 2006 онд Олон улсын сансар судлалын холбоо нарны аймгаас энэ гаригийг хасах шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш Дэлхий ван одой буюу бага хэмжээний гаригийн ангилалд багтах болов. Энэхүү “насанд хүрээгүй” гаригийг 134340 хэмээн дугаарлажээ
Ïå÷àòü
 
Пүрэв
Бичсэн тоо: #3

black

3aPaa chi Gazette iig sonsdog uu te
 
 
Пүрэв
Бичсэн тоо: #2

3aPaa

icecream icecream icecream icecream icecream icecream
 
 
Пүрэв
Бичсэн тоо: #1

3aPaa

mellow
 
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 5:42 AM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа