Хэрэв танд далай ламтай уулзаж, ярилцах завшаан тохиовол хамгийн түрүүнд юун тухай асуух вэ. Энэ асуултад олон хүн
“Аз жаргалын нууц юу вэ, хүний амьдралын утга учир юунд байдаг вэ, энх тайван тогтоохын тулд юу хийх хэрэг тэй вэ гэсэн асуулт тавина” гэж хариулах байсан биз.
Харин Австралийн нэгэн нэвтрүүлэгч буддын шашны тэргүүнтэй ярилцах боломжоо тун сонир холтой ашиглажээ.
“Today” нэвтрүүлгийн хөтлөгч Карл Стефанович ярилцлагынхаа явцад “Далай лам ч пиццаны мухлагаар үйлчлүүлдэг” гэсэн онигоо ярьсан боловч ярилцагчаа хөгжөөх гэсэн оролдлого нь амжилттай болоогүйгээр үл барам хэлмэрчийн яриаг гайхашран сонссон Далай лам
“Аа, пицца юу”гэхээс өөр юу ч яриагүй гэнэ.
Хэсэг хугацаанд дуугүй суусан Стефановичид нэвтрүүлгийн багийнхан Буддын шашны тэргүүн пицца гэж юу болохыг мэддэггүй талаар дуулгасны дараа байдал бүр ч дордож, хөтлөгч ганцаараа инээсээр нэвтрүүлгээ дуусгасан байна.
Бичсэн тоо: #2