Бид өдөр болгон болгон янз бүрийн юм идэж ашигладаг шүү дээ.Тэгвэл та тэдгээрийг яаж үүссэнийг мэдхүү?Хэрэв мэдэхгүй би бол хэдхэн зүйлийн үүсэлийн талаар бичлээ.Дараа дараагийн мэдээгээр өөр зүйлүүдийг нэмэх болно.Заза ороод үзээрэй.
*Мөхөөлдөсний аяганы гарал үүсэл 1904 онд Сейнт Луис хотод болсон дэлхийн үзэсгэлэн худалдаанд Эрнест Хамви гэдэг худалдаачин Сийрийн гамбир худалдаж байлаа.Дэргэдэх мөхөөлдөсний лангуу нь аягагүй болсон учир аргаа барсан Эрнест худалдаачин найздаа тусалж, гамбираа аяган хэлбэртэй болгож мөхөөлдсийг хайлж урсах аюулаас аварчээ.Харин гурилан аягатай мөхөөлдөс худалдан авагчид сэтгэл хангалуун харьсан байна.Мөхөөлдөсний аягыг зохион бүтээсэн гэх нэр зүүхийг олон хүн хүссэн боловч, Америкт суурьшсан Итали цагаач Итало Марчионид энэ алдар очсон юм.
*Сэрээ Сэрээ анх XVII зуунд Алексей Михаилович хааны ордонд морилжээ.1-р Петр хаан хичнээн хичээгээд ч сэрээг дэлгэрүүлж чадаагүй бөгөөд дөнгөж ХХ зууны эхээр л нийтийн хэрэглээ болсон байна.Зөвхөн язгууртнуудын л хэрэглэдэг зүйл гэгдэж байсан нь сэрээг өргөн олны хэрэглээ болон тархахад ихээд саад болж байв.Мөн шашны үзэлтнүүд сэрээг буг чөтгөрийн бүтээл гэдэг байсан нь халбагыг ихээхэн алдартай болгож байлаа.Сэрээг адлагдаж байх үед халбага хэмжээ хэлбэрээ өөрчилж шөлний, цайны, элсэн чихрийн, сүмсний гээд л төрөл төрлөөрөө дэлгэрч байлаа.
*Хатаасан төмсний гарал үүсэл[чипс] 1853 оны нэг өдөр Саратога Спрингс хотын "Сарны муур" зоогийн газрын үйлчлүүлэгч Франц маягийн шарсан төмсийг дэндүү зузаан хийсэн байна гэдэг гомдол гаргажээ.Ахлах тогооч Жорж Кран төмсийг нимгэн зүсч шарсан боловч тэрхүү үйлчлүүлэгч мөн л идхээс татгалзсан байна.Бухимдсан Жорж илүү нимгэн зүсмийг сэрээгээр хатгаж болохгүйг харуулахаар цаас шиг нимгэн төмсийг шаржээ.Харин огт санаандгүй юм болж гомдол гаргасан үйлчлэгчээс гадна Саратога Спринсийнхэн бүгд амтархан иджээ.
Бичсэн тоо: #1