Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн сугалаа өнгөрсөн шөнө Монако хотноо болж өнгөрлөө.
Сугалаа ёсоор өнгөрсөн жилийн аварга "Барселона” клуб долоон удаагийн аварга "АС Милан”-тай нэг хэсэгт сугалаа таарсан нь энэ жилийн өрсөлдөөний гол чимэг болж байна. Пеп Гуардиолагаар удирдуулсан Каталоны баг болон Италийн Сери А-гийн гол төлөөллүүдийн нэг "Милан”-ы хамт Аваргуудын лигийн Н хэсэгт Беларусийн "БАТЭ”, Чехийн "Виктория Пльзень” багууд өрсөлдөнө.
Өнгөрсөн жилийн финалд "Барса”-д ялагдсан Английн "Манчестер Юнайтед” энэ жил С группт Португалийн "Бенфика”, Швейцарийн "Базель” болон Румыны "Оцелул” багийн хамт сугалаа таарчээ.
Аваргуудын лигт өрсөлдөх 32 багийн оноолтыг танилцуулж байна.
Group A
FC Bayern München (GER)
Villarreal CF (ESP)
Manchester City FC (ENG)
SSC Napoli (ITA)
Group B
FC Internazionale Milano (ITA)
PFC CSKA Moskva (RUS)
LOSC Lille Métropole (FRA)
Trabzonspor AŞ (TUR)
Group C
Manchester United FC (ENG)
SL Benfica (POR)
FC Basel 1893 (SUI)
FC Oţelul Galaţi (ROU)
Group D
Real Madrid CF (ESP)
Olympique Lyonnais (FRA)
AFC Ajax (NED)
GNK Dinamo Zagreb (CRO)
Group E
Chelsea FC (ENG)
Valencia CF (ESP)
Bayer 04 Leverkusen (GER)
KRC Genk (BEL)
Group F
Arsenal FC (ENG)
Olympique de Marseille (FRA)
Olympiacos FC (GRE)
Borussia Dortmund (GER)
Group G
FC Porto (POR)
FC Shakhtar Donetsk (UKR)
FC Zenit St Petersburg (RUS)
APOEL FC (CYP)
Group H
FC Barcelona (ESP)
AC Milan (ITA)
FC BATE Borisov (BLR)
FC Viktoria Plzeň (CZE)
Мөн энэ үеэр Европын хамгийн шилдэг тоглогчийг шалгаруулдаг билээ. Энэхүү шагналын төлөө Криштиано Роналдо (POR,REA), Хави Эрнандэс (ESP,BAR), Лионель Месси (ARG,BAR) нар өрсөлдөж.Лионель Месси санал асуулгаар тэргүүлж 2011 оны Европын шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Эх сурвалж :
www.uefa.com
Бичсэн тоо: #6