Аймшигтай сонсогдож байна уу? Гэтэл нэг их айхаар зүйл байхгүй бөгөөд үр дүн нь гайхмаар гэдгийг Анжелина Жолигийн зургийг харах юм бол ойлгох биз ээ. Тэрээр ийм татлагыг байнга хийлгэдэг ба Дракулагийн татлага хэмээн нэрлэдэг юм байна.
Гоо сайхны энэ ажиллагаагаар арьсанд тромбоцитоор баяжуулсан цусыг тарьж өгдөг гэнэ. Ийм ажиллагаа нь арьсанд коллагены үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг бөгөөд үүнээс үүдэн арьс эрүүлжиж, залууждаг байна.
Хольцыг үйлчлүүлэгчийн өөрийнх нь цусаар бэлтгэдэг бөгөөд тусгай центрифуг дотор боловсруулдаг гэнэ. Үүний үр дүнд тромбоцит тусгай бодис ялгаруулж түүнийг нь арьсанд суулгаж өгдөг байна. "Дракулагийн татлага” эрүүл эд эсийн өсөлтийг идэвхжүүлж, өрөвсөлтийг зогсоон, шарх эдгээх чадвартай.
Бичсэн тоо: #1