Шаблоны для DataLife Engine
Мэдээний төрөл
Тоглоом Программ хангамж Дуу хөгжим Кино ертөнц Клип Хичээл Элдэв зураг uCoz хичээл uCoz загвар Garena hack, tools WC3 tool, map Garena мэдлэг Counter Strike World of Warcraft Сонирхолтой бичлэг Мэдээ мэдээлэл Бусад
Чалчих хэсэг
Статистик

Нийт : 414
Энэ сард : 0
Энэ долоо хоногт: 0
Өчигдөр : 0
Өнөөдөр : 0

Бүх гишүүд : 409
Мэдээний админ : 0
Модератор: 0
Том админ: 5

Эрэгтэй : 349
Эмэгтэй : 65

Онлайн хуудсанд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Сурталчилгаа
Сурталчилгаа
alert Бүртгүүлэх тун
Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно.

Aлтан загасны үлгэр [Хошин Хувилбар ]   



Бяцхан сурагч багшдаа  Aлтан загасны үлгэр ярьж өгжээ :))

Дээр үед байсан байхгүй юү тэ? Нэг эмгэн өвгөн хоёр аягүй ходий байдаг байсан байхгүй юү? Тэдний амьдрал асар гуниг юм чинь загасаар хооллодог ухаантай байхгүй юү.
Нэг өдөр хашир анжгай өвгөн далайн эрэгт очоод дэгээгээ "крийн” гээд л шидээд хаясан чинь аягүй заваан юм гарч хөөдөх дөхөхгүй юү тээ? Манай хүн дахин нэг үзэж тарсан чинь шал балиар амьтан гарч шараад хаяхгүй юү. 

Хөгшин настрийнаар унаж хог болохгүй юү тээ. Тэгтэл хамгийн сүүлд ёстой догь (тагнайгаа ташиж, эрхийгээ гозойлгов). Бузар жааны загас баригдахгүй юү?! Хөгшин аягүй хөөрч энэ тэр… Тэгсэн чинь аягүй догь, ёстой элэг авмаар, нөгөө загас нь их балай, хүний хэлээр ярьдаг шал гажиг амьтан байсан байхгүй юү тээ. Мань өвгөн гөл харайж миарахгүй юү! Алтан загас ёстой лаг, өвгөнд юу хүссэнийг чинь өгнө гэж үсэртэл панаалдаад сүүлд нь намайг тавьчихаач дээ гэж луу унжсаар байгаад манай хүнийг аргалчихгүй юү. 

Өвгөн ирваа амьтан болохоороо дүнхүүтэж байгаад загасыг тавиад хаясан. Дараа нь гэртээ ирээд эмгэндээ ярьсан чинь эмгэн нь гэж хөгийн амьтан бузар өмхий шуналын микроб болохоороо аягүй яндаганаж, өвгөнөө будаа болгох шахахгүй юү. Архаг эмгэн нь өвгөндөө хуга данайж, "Шинэ тэвш олж ирэхгүй бол дэмий сайхан” гэх ухааны юм ярьж, хэмх амбаардаад гаргасан чинь өвгөн гуниг зарласаар далайдаа очжээ. Далай аягүй сүр байхгүй юү. Мань эр загаснаас шинэ тэвш шоотогдоод эргэж харихгүй юү. 

Тэгтэл эмгэн нь бүр хаамалдаж, байшин аваад ир гэж хаадайгаад нам авахгүй юү. Өвгөн гялс манс далай руу годойжээ. Эмгэн лаг гоё, ёстой хужир байшинтай болоод подхийсэн байхгүй юү. Үүнээс хойш эмгэн алтан загаснаас тайжийн зэрэг шомбодож, дараа нь ноёны тушаал монжиж энэ тэр. Мань эмгэн ганжир юмнуудыг ёстой гаатай тоншихгүй юү тээ? Эцэст нь эмгэн даварсаар чухаа чухаа юмнуудтай болж, тэднийгээ жоорлоод бүр хаан болж монцойхгүй юү. Муу өвгөн загастай зуз болсон ч гэлээ хохирохгүй юү тээ! 

Эмгэн ёстой солиотой юм чинь бүр гаарч алтан загасыг зэс хатгаж олзлох ухааны юм ярьж өвгөндөө хаадайгаад, "Муу гуриа минь тэр алтан загасыг надад авчирч хаяхгүй бол навс тавьж яйлаад өгнө шүү” гэж атомдаж томрохгүй юү. Өвгөн эмгэнийхээ хэлснийг эсэргүүцнээ гэсэн теором байхгүй хойно доль хамаад далай руу гялалзахгүй юу... Загасанд очоод учрыг хэлээд хаясан чинь загас ямар мээ амьтан биш дээ, гавал юм чинь гэнэт сэтгээд, "Яамайш дээ яамай” гээд ус руугаа пүлхийдэг байна ш дээ. 

Загас өвгөнийг гол гаргахгүй юү тээ! Өвгөн хэрэв загасыг аваачихгүй гүрийх юм бол эмгэн гэдэг зэвүүн гахай нь азгүй арзайж, мань хүнийг бут авах болохоор чичрэхгүй юү тээ! Өвгөн хоосон очвол пээдгэр эмгэн нь мань хүнийг хуниад, загасыг гониод сүүлдээ сожиж ч магад байхгүй юү. Өвгөн бултвал эмгэндээ алуулахгүй юү, ёстой няад болно биз дээ. Гэтэл гэртээ харихгүй гэх тооцоогүй юм чинь өвгөн гүрийсэн мөртөө бяцхан гөл наасаар эргэж иржээ. Тэгсэн чинь нөгөө атмаан эмгэн нь жинхэнэ миарчихсан урьдынхаа адил хуучин тэвштэйгээ хог дээр үсэрч, шараа болсон байсан байхгүй юү.

..:: Буухиа.ком ::..  Архив  ~ Админ - i3uTCH3R

Ïå÷àòü
 
Лхавга
Бичсэн тоо: #1

Ch4nDaGaXaH

xaxa lol
 
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан

Зочин


Бүлэг:
Зочин
Цаг: 9:06 PM

Mozilla FireFox
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
Админтай холбогдох
Like !
Сурталчилгаа