|
 |
Бүртгүүлэх тун Уучлаарай та бүртгэлгүй байна! Манай сайтад бүртгүүлснээр та илүү давуу эрх эдлэх болно. |
Алдсан yahoo ID-гаа хэрхэн сэргээх вэ? |
 |
|
Мэдээ мэдээлэл |  Нэмсэн: ELecTroNova |  2025-06-18 |
|
|
Алдсан yahoo ID-гаа хэрхэн сэргээх вэ? Ер нь ямар ч веб сайтад нууц үг мартсан тохиолдолд сэргээх систем байдаг. Forgot my password, I can't access my account гэх мэт нууц үгээ мартсан гэсэн холбоосоор ороод бүртгүүлэх үед оруулсан нууц асуултанд хариулж, эсвэл өөр мэйл бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан сэргээж болдог Харин өөр мэйл бүртгүүлээгүй, нууц асуултынхаа хариуг санахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд сэргээх бараг боломжгүй юм. Яагаад бараг гэж гэж үү? Гэхдээ боломж байж болох юм. Хэрэв та үнэн зөв овог нэр, төрсөн он сар өдөр бүртгүүлсэн бол түүнийгээ ашигланhttp://help.yahoo.com/l/us/yahoo/security/general.html гэсэн холбоосоор орж мэйл бичих yahoo-нхонтой холбоо барьж өөрийн гадаад паспортын хуулга зэргийг илгээх гэх мэт аргуудаар эргэж сэргээж болох магадлалтай. Учир нь таны мэйлийг хүн хүлээж авна, харин та үнэн байдлаа ойлгуулаад, өөрийгөө жинхэнэ эзэмшигч гэдгийг холбогдон баталж чадвал боломж байж болох юм. Мэдээж мэйлээр харилцахад танд Англи хэлтэй байх хэрэгтэй болно гэдгийг санааарай. Хэрвээ эдгээр мэдээллүүдийг бас худлаа бөглөсөн, нууц асуултын хариултыг мартсан бол сэргээх ямар ч найдвар байхгүй гэсэн үг юм
Тэгэхээр танд магадгүй нууц үгээ алдах, нууц асуултаа алдах асуудлууд тулгарлаа гэж бодоход өөрийн мэдээллийг үнэн зөв байлгавал ямар нэгэн байдлаар сэргээх боломж байна гэсэн үг. Тиймээс хэрвээ мэйлийнхээ бүртгэлд Овог нэр, төрсөн он сар өдөр, хаяг, утасны дугаар, шуудангийн код зэргээ худлаа бөглөсөн бол яг одоо ороод засаад орхиорой. Нэг зүйл сануулахад Postal code буюу шуудангийн кодыг Монголчууд маань 976, 00976 гэж бөглөдөг нь буруу юм. http://zipcode.mn/хаягаар орж өөрийн ZIP кодыг хаягаараа олж авч түүнийгээ бөглөж байх хэрэгтэй. Мөн өөрийн хэрэглэдэг бусад мэйл хаягаа (alternate email) нэмж бүртгүүлж баталгаажуулж өгөх хэрэгтэй байдаг
|
 Үзсэн: 658 | Сэтгэгдэл: 2
|
|
|
|
|
|
|
Хэрэглэгчийн булан |
Зочин
Бүлэг: Зочин
|
|
Mozilla FireFox |
Буухиа.ком Mozilla Firefox дээр илүү цэвэрхэн харагдах тул таньд Firefox-г зөвлөж байна.Татах/Download
Бусад веб хөтөч болох Opera, Chrome, Internet explorer, Safari гэх зэрэг веб хөтчүүдийг бодход Firefox дээр манай сайтыг үзэхэд илүү асуудалгүй байх болно.
|
|
Админтай холбогдох |
|
|
Сурталчилгаа |
 |
|
|
Бичсэн тоо: #2