
Алдартнуудын амьдрал амаргүй.
Тэд дэлхийн нэг захаас нөгөө зах руу үдэшлэг уулзалтад оролцохоор явна,
тамир тэнхээгээ тасартал зураг авахуулна. Унтаж амарч чадахгүй байх нь
эхүүхэнд, гэхдээ эмийн жороор олгодог эмийн нөлөөгөөр амьсгал хураасан
тохиолдлууд нойр алдах нь юунд хүргэдэг талаар бодоход хүргэдэг. Ингээд
одууд хэрхэн нойрсдог талаар сонирхоё.
Холливудын алдартнуудаас хэн нь үхэр буугаар буудсан ч сэрэхгүй унтдаг, харин хэн нь шөнөжин хөрвөөдөг бол?
Брэд Питт
Зургаан хүүхэдтэй тэрбээр бүхэл өдөржин
орондоо хэвтэх боломжгүй. Бүхэл шөнийг эсвэл талыг нь нойргүй
өнгөрүүлсэн нь бас бий байх. Торонтогийн кино наадмын үеэр сэтгүүлч
нарын тавьсан "Таниар сонин юутай байна?” гэсэн асуултад тэрбээр,
"Унтахгүй байгаа ч бүх юм дажгүй шүү. Ханатлаа унтахыг маш их хүсч
байна. Гэвч бүх юм санаснаар болох биш дээ” гэж товчхон хариулсан
байдаг. Томас Эдисон
Зохион бүтээгч цагийг дэмий үрсэнд тооцдог
учраас унтаж амрахад ердөө 4-5 цаг л зориулдаг. Эдисонд зориулсан сайтад
мэдээлснээр, эрдэмтэн дэглэм сахьдаггүй бөгөөд аргагүй нойр хүрсэн
үедээ унтдаг байна. Тэрбээр ажлаа барьж авахаараа хэд хоног нойр хоолгүй
сууж чадах бөгөөд толгой дохиод ирэхээр унтдаг гэнэ. Шөнө орой
нойргүйддэг хүмүүс өдрийн цагаар унтах хэрэггүй гэж мэргэжилтнүүд
анхааруулдаг. Нөгөө талаар, өдөрт жаахан дуг хийгээд авах нь ажил ихтэй
хүмүүст тустай. Гэхдээ шөнө бүрэн унтаж амарч чаддаг бол шүү дээ.
Рене Зельвеггер
Энэ жүжигчин тун шахуу ажлын хуваарьтай
бөгөөд унтаж амарч чадахгүй байх нь энүүхэнд. Рене сэтгүүлчдэд өгсөн нэг
ярилцлагадаа, хэзээ унтаж, хэдийд нь сэргэлэн цовоо байх ёстойг
ойлгодоггүй гэжээ. "Гэхдээ чи энэ бүхэнтэй тэмцэхгүй, өөртөө хэрэгтэй
хэрэггүй асуулт тавиад байвал бүхнийг зүгээр алдчихна” гэж жүжигчин
тайлбарласан байна. Бие махбодио унтахад бэлтгэхийн тулд унтахаар
төлөвлөж буй цагаасаа 1-2 цагийн өмнө орондоо орохыг мэргэжилтнүүд
зөвлөжээ. Ном уншиж болно, зурагтын өмнө тайван цай уугаад сууж болно,
гол нь маргааш ямар хүнд өдөр болох тухай бодож болохгүй.
Леонардо Да Винчи
Агуу зохион бүтээгч, зураач тэрбээр
завсар чөлөө гарахаар унтдаг байжээ. Үнэндээ бол бараг л унтдаггүй,
зүйрмэглэдэг, өөрөөр хэлбэл, дөрвөн цаг тутамд 15 минут дуг хийдэг байв.
Ингэж болно гэдэгт итгэхэд бэрх ч, энэ зарчмын хувьд боломжтой болохыг
судалгаагаар нотолсон байна. Бүхий л амьдралаа нойрыг судлахад зориулсан
Клаудио Стампигийн хэлснээр, богино хугацаанд буюу ердөө хоёр сар
үнэхээр тийм дэглэм сахиж болно. Тиймээс Да Винчи тийм дэглэмийг байнга
бус, хаяа барьж байсан байх, эс бөгөөс бидний мэдэх суутан болохгүй
байсан биз.
Эминем
Рэпчин нойрны асуудалтай болсноо анх
2006 онд мэдэгджээ. Тэрбээр аялан тоглолт хийгээд зав муутай байгаа ба
автобус эсвэл нисэх онгоцонд нойрны эм уулгүйгээр унтаж чаддаггүй байна.
"Би эмийг бараг л үхэтлээ идлээ” гэж эмчид аргагүйн улмаас хандахдаа
хөгжимчин хэлжээ.
Женнифер Лопес
Хүмүүсийн нэг хэсэг нь ажлыг нэн түрүүнд
тавьдаг бол, нөгөө хэсэг нь унтаж амрахыг илүүд үздэг аж. Жей Ло гоо
үзэсгэлэнтэй байдгийнхаа гол жорыг бүтэн найман цаг унтаж амарч чаддагт
оршдог гэжээ. "Нойр бол миний зэвсэг. Би ядаж найман цаг унтаад авахыг
хичээдэг. Сайн нойр, ус, арьс арчилгааны чанартай хэрэгсэл гоо сайхан
байх хамгийн шилдэг жор” гэж Ло мэдэгджээ. Харин 2008 онд ихрүүд нь
төрснөөр Женнифер нойроо хасахаас өөр аргагүй болсноо хүлээн зөвшөөрсөн
байна.
Уинстон Черчилль
Британийн Ерөнхий сайд нойр алдвал өдөр
нь нүдээ анин зүйрмэглээд авдаг байжээ. Унтах боломжгүй бол хэсэг зуур
зүйрмэглээд авах хэрэгтэй гэдэгт улс төрч итгэлтэй байна. "Бага багаар
амраад авбал та нэг өдрийг хоёр болгож чадна” гэдэг байж. Ерөнхий сайдын
зөвлөгөө өнөө цагийн улс төрчдөд ч ач тусаа үзүүлсэн байна. Черчиллийн
жорыг Жон Кеннеди, Билл Клинтон нар ашигладаг байжээ. Мэрайя Кэри
Түүнийг
хэт их унтдаг гэж хэлж болно. "Хүссэнээрээ дуулахын тулд наад зах нь 15
цаг унтах хэрэгтэй” гэж тэрбээр 2007 онд "Interview” сэтгүүлд ярилцлага
өгөхдөө хэлжээ. Сайн унтаж амарч, сэргэг харагдахын тулд Мэрайя шөнө
агаар чийгшүүлэгч ажиллуулдаг байна. "Миний орны эргэн тойронд бараг нь
20 чийгшүүлэгч байдаг” гэж алдарт дуучин ярьжээ. Чийгшүүлэгч өвдсөн
хоолойг нь сайн тайвшруулдаг байна.
Майкл Жексон
2009 оны зургадугаар сард поп хөгжмийн
хаан хэрхэн нас нөгчсөн талаар цөөнгүй асуулт үлдсэн байх. Тэдгээр нь
бүгд Майкл тайван унтаж чаддаг байсан эсэх тухай болов уу. Жирийн нойрны
эмийн оронд тэрбээр хүчтэй үйлчилгээтэй, олон эмийн холимог, бүр мэс
заслын үед хэрэглэдэг бэлдмэлийг хэрэглэдэг байжээ. Амьсгалын хураахын
өмнөх шөнө дуучин элдэв эмээ уугаад ч унтаж чадаагүй аж. Харин пропофод
тариулсны дараа тэрбээр унтсан ч зүрх нь ачааллыг дийлэлгүй зогссон
байна.
Хит Лежер
Австралийн жүжигчин 2008 оны нэгдүгээр
сард 28-хан насандаа хорвоог орхисон. Түүний үхлийн шалтгаан нь жороор
олгодог, нойрны элдэв эмийг тун хэтрүүлэн уусантай холбоотой байсан.
2007 онд өгсөн ярилцлагадаа Лежер, ажил их үед хоногт хоёр цаг унтах ч
үе гарч байсан. Тэгээд унтах гээд нойрсуулах эм үйлчлэхгүй байх
тохиолдол гарч байсныг ярьжээ.